Friday, March 8, 2013

Отгонтэнгэр уул

 
Зургийг https://www.facebook.com/munkhbayar.surenkhorjav болон Facebook-ийн анд нараасаа татан авсан билээ. Баярлалаа. 
Badarhundaga. Zavhan nutgiin naizuuddaa zoriulj baina



















Дараах мэдээллийг "Posted by Я.Санжмятав. http;//
morinkhuur999.blogspot.com/" эх сурвалжаас татан авлаа. Энэ нь:
"Отгонтэнгэр уул байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоц
Хангайн нурууны ноён оргил болох мөнх цаст Отгонтэнгэр уул нь Завхан аймгийн Алдархаан, Отгон сумдын нутагт 4031 м өндөрт оршино. Отгонтэнгэрийг тойрсон 108 төрөл халуун, хүйтэн рашаан, 108 булаг шанд, нуур, цөөрөмтэй. Мөн 108 гол горхи эх авч, эргэн тойрондоо Их, Бага Богд Мандалт Даян, Их мянган, Хатан бэйл, Дуут нуур, өвөр Бадархундага, Мөнгөт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэмжит сайхан тогтоц бүрдсэн. 

Wednesday, November 14, 2012

"ЧИНГИС ХААНЫ ӨВ", "ТЭМҮЖИН-850" үзэсгэлэн үзлээ

2012.11.14-нд Чингис хааны өв үзэсгэлэн үзлээ.

Хатаны малгай, чимэглэл



















2012.11.13-нд "Тэмүжин 850" сэдэвт маркийн үзэсгэлэн үзлээ.

ТЭМҮЖИН-850 шуудангийн маркийн үзэсгэлэнгийн нээлт 2012.11.13


"АНХНЫ ӨДӨР" ШУУДАНГИЙН ДУГТУЙ


























ЦАГААН ШОНХОР ХАД. Хэнтий Дэлгэрхаан


Friday, July 13, 2012

Friday, May 4, 2012

Үндэсний бичиг соёлын өдөр: Үзэсгэлэн гаргажээ

2012.05.04. Эх сурвалж: Д.Догсмаа. Жадамба судрын хувилбаруудаас 50 орчмыг дээжлэн залав. http://news.gogo.mn/r/104725 ."Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан Үндэсний номын сангийн үнэт ховор номын танхимд Монголд төдийгүй дэлхийд дахины түүхэнд томоохон байр эзлэх Ганжуурын 108 боть, Жадамба судрын хувилбаруудаас 50 орчмыг дээжлэн үзэсгэлэн гаргалаа" гэжээ. Хутагт билгийн чанад хязгаарт хүрсэн найман мянгат их хөлгөн судар нь Билиг бирамидын аймагт харьяалагдах 24 хэсэг 32 бүлэгтэй их хөлгөний гүн ухааны гол шастир юм.
....Жадамба буюу Найман мянгат их хөлгөн судрыг Монголчууд эртнээс адистэд жанлав ихтэй, ач тус нь огторгуй лугаа хязгаарлашгүй ариун нандин шүтээн болгон дээдлэн тахисаар иржээ. Энэхүү жадамба судрын гар бичмэл, модон болон зэс барын хэвлэл, алт, мөнгө, есөн эрдэнээр бүтээсэн урлагийн бүтээлийг хурсан олон шимтэн үзэж байв" гэжээ.