Friday, February 24, 2040

ТА БҮХЭНДЭЭ АЗ ЖАРГАЛ, АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙХЫН ЕРӨӨЛИЙГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ДЭВШҮҮЛЬЕ! БҮТЭЭН СОЁРХ


Номын энэ хуудаснаа 
"Гэрт сууваас 
Гэрийн эзэн ноён болгон соёрх. 
Гадна одвоос ивээн соёрх.

Чанагш одвоос хүргэн соёрх. 

Янагш ирэхүй дор угтан соёрх. 
Худалдаан дор одвоос 
Худалдаачны ноён болгон соёрх, 

 ...............

Дөрвөн зүг зовхис найман хязгаар хавь хамигаа одвоос хүссэн бүгд тусыг мину бүтээн соёрх" гэжээ.


 

2023.02.21-ний өдөр-Шинийн нэгэн. Та бүхэндээ Сар шинийн мэнд дэвшүүлье.
"Ковид-19" гэгч халдвар арилсаар хөл хориогүй сайхан байна.
-оОо-

 
Ковид-19 гэгч коронавируст халдварын "омикрон" хувилбарт халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын шинийн нэгэнд 2022.02.02-нд зөвхөн гэр гэртээ шинэлэх чиглэл зөвлөмж гарсан учраас (өмнөх 2021.02.12-нд,  2020.02.24-нд хөл хорио тогтоож байсан учраас) эмч, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, зөвлөмж, санамж, шийдвэрийг биелүүлсээр байсан билээ.
-оОо-
 

 

Цагаан сарын шинийн нэгэн (2020.02.24)-ий өдөр болой. Корона вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийг зогсоосон, цахим орчинд золгох, мэндчилгээ хүргэх тухай санал шийдвэрийг хүн бүр дэмжиж, биелүүлэв
Цахим орчинд сайхан шинэлцгээж, сар шинийн мэндийг цахим зурвасаар, утсаар хүргэж байна.
Гэрээсээ гарсангүй, "Далха таван тэнгэрийн сан оршвой" судраа уншив.


Монгол хэлнээ Монголын хуучин бичгээр бичсэн энэ сангийн сударт "...Бадрангуй галын дотор зандан, гавар, задь, агар, арц, цагаан гүгэл ...Заль завсраар бадран, үнэр нь хамаг зүгүүд дор түгсэн, эгүүнээр ариулмой. ...Энэ сангийн тахилаар сэтгэлийг хангаад санасны утгыг сэтгэлчилэн бүтээ!.
...Сайн амгалан болох болтугай. Арван цагаан буян дэлгэрвэй." гэж Монгол бичгээр бичснийг нь Бивээр чадан ядан уншив. Арц уугуулав. Миний зургийг авчээ.



No comments:

Post a Comment