2023.08.12-нд Дараах баримт бичгийн хуулбарыг энэ блогтоо оруулав.
Миний аав Б.Алимаа нь "чөлөөлөх дайнд оролцсон тухай" Лавлагаа, Үнэмлэхний хуулбар нь:
“Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын хувьсгалт цэргийн албаны хугацаа дуусгаж бэлтгэл болгон халагдагчдад олгох үнэмлэх” 36 оны 6 сарын 15 өдөр (1946.06.15)
ҮНЭМЛЭХ БИЧГИЙН ДУГААР 40.
Үүнийг үзүүлэгч Завхан аймгийн Жавхлант сумын Бадрах овогтой Алимаа болбоос Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Хувьсгалт Цэргийн албанаа нас бие тэнцэж 32 дугаар онд татагдан ирээд Ардын Хувьсгалт Цэргийн сахилга журмыг хангалттайгаар хадгалан сахиж, байлдааны ба улс төрийн хүмүүжилтэй болж, үндэсний бичиг үсэгт суралцаж, эндэлгүй үнэн шударгаар уг албаныг хааж, 4 жилийн хугацааг дуусгаж бэлтгэл болон халагдсан бөгөөд Цэргийн эрдмийн 1 дүгээрт онцоор мэргэжсэн "........" болох тул энэхүү үнэмлэх бичгийг шийдэн олгож хадгалуулав. "Орон нутгийн олон байгууллага"-уудаас угтан хүлээн авч олон нийт, аж ахуйн зэрэг зохих тэнцэх албан ажилд шинэ хүчин болгон татан оролцуулах зэргээр ажиллуулах явдлыг найдсугай. Дарга ..... ? Хушууч Жамбал Орлогч ..... ? ..... Хаянхярваа?/ Хаянгарваа? Штабын дарга ....? Ахлах дэслэгч Лувсангомбо” гэжээ. Үүнийг А.Чулуунбат Бивээр чадан ядан крилл үсгээр бичив.
https://www.facebook.com/102080225313921/posts/119420856913191/?sfnsn=mo
No comments:
Post a Comment