2012.05.04. Эх сурвалж: Д.Догсмаа.
Жадамба судрын хувилбаруудаас 50 орчмыг дээжлэн залав. http://news.gogo.mn/r/104725 ."Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан Үндэсний номын сангийн үнэт
ховор номын танхимд Монголд төдийгүй дэлхийд дахины түүхэнд томоохон
байр эзлэх Ганжуурын 108 боть, Жадамба судрын хувилбаруудаас 50 орчмыг
дээжлэн үзэсгэлэн гаргалаа" гэжээ. Хутагт билгийн чанад хязгаарт хүрсэн найман мянгат их хөлгөн судар нь
Билиг бирамидын аймагт харьяалагдах 24 хэсэг 32 бүлэгтэй их хөлгөний гүн
ухааны гол шастир юм.
....Жадамба буюу Найман мянгат их хөлгөн судрыг Монголчууд эртнээс адистэд
жанлав ихтэй, ач тус нь огторгуй лугаа хязгаарлашгүй ариун нандин шүтээн
болгон дээдлэн тахисаар иржээ. Энэхүү жадамба судрын гар бичмэл, модон
болон зэс барын хэвлэл, алт, мөнгө, есөн эрдэнээр бүтээсэн урлагийн
бүтээлийг хурсан олон шимтэн үзэж байв" гэжээ.
No comments:
Post a Comment