Хутагт билгийн чанад хязгаарт хүрсэн найман мянган нэрт (бүлэгт)Энэ номын хэдэн хуудасны зургийг аваад "linkedin.com"-д байрлуулах оролдлого хийж сонирхов. Дараах холбоосоор орж үзнэ үү: https://www.linkedin.com/in/chuluunbat-alimaa-80aa2044/detail/recent-activity/
Энэхүү номыг орчуулсан эрдэмтэй хүн доор дурдсаныг бичиж үлдээжээ.Үүнд:
- "....Хурмаст Тэнгэр тэргүүтний үзсэнээр хоосон чанар, уран арга хослохуй ёсоныг номлосон Хутагт найман мянган нэрт энэ билиг бирамидыг үлэмж бишрэлт Чимиддоржᠲᠠᠢᠴᠢ, Цагаан дарь хатан үргэлжид Ядам болгон үйлдүүлсүгэй хэмээн сүсэглэж дурдаад, үлэшгүй тахил хүндлэлийг бэлтгэж сайтар хичээрүүн":
- "Үргэлжид өглөгийн эзэн болж үнэнээр нөхцөлдсөний шалтгаанаар, асар олон эх Төвөд бичгүүдийг нийлүүлэн тохиолдуулж, аялах утгасыг алжаас болгуузай хэмээн ариутган төгсгөж, .....аль мэдсэнийхээ чинээгээр асар хичээж Монгол хэлэн дор орчуулав" гэжээ.
-"Эс мэдсэнээр эндсэн алдсан хэдүй эл болбоос Эрхт Шигмуни бурханы тэргүүтэн эрднэс дор арилган үзсүгэй.
-Эс эндэж хэдүй эл зөв болбоос бээр эрднэсийн адист-ээр болбай за".
-"Энэ номыг орчуулсан хэдүй бүх буянаар
их сүсэгт өглөгийн эзэд тэргүүтэн бид бүгдээр
ихэд жаргаж өвчин үгүйеэ үлэмж урт наслаад...",
-Эртний олон төрөл тутамдаа хураасан эрдэм буяны хүчээр,
-Энэ төрөлд ийм сайн үйлс үйлдсэний хүчээр,
-Гурван эрдэнийн эндүүрэлгүй Адистид-ийн хүчээр,
-Энэ мэт хураасан ерөөл бүгд бүтэх болтугай" гэж бичжээ.
Нэр үгийг кирилл үсгээр бичихдээ алдаа гаргасан эсэх талаар надад хэлж туслаарай. Дээр дурдсаныг чадан ядан уншиж, кирил үсгээр товчлон бичсэн: А.Чулуунбат. Үндэсний бичиг соёлын 2012.05.04-ний өдөр.
-оОо-
Энэтхэгийн хэлээр ...., Төвөдийн хэлээр ......, Монголын хэлээр "Хутагт билгийн чанад хязгаарт хүрүгсэн найман мянган нэрт" их хөлгөн судрыг Монгол хэлнээ орчуулж байжээ. Зарим хуудасны гэрэл зургийг Та бүхэндээ үзүүлье. "Хутагт билгийн чанад хязгаарт хүрсэн найман мянган бүлэгт (нэрт)" их хөлгөн судар оршвой
Эдгээр хуудсыг блогтоо яаж байршуулахаа мэдэхгүй байна.
No comments:
Post a Comment