Иш татсан холбоос нь: https://www.youtube.com/playlist?list=PLyEXlfKfYtj2GVSg6XByGVfcN-esB0fKX Үүнд:
Index функцээр мөр, баганы мэдээллийг өөрчлөх https://www.youtube.com/watch?v=5_zJ0Ptt-_c&list=PLyEXlfKfYtj2GVSg6XByGVfcN-esB0fKX&index=11
Ишлэл: Санамсаргүй тоо үүсгэх
Нэгдүгээрт RAND функц ашиглана. Хоёрдугаарт RANDBETWEEN функц ашиглана.
RAND функц
Энэхүү функц нь 0-1 хооронд санамсаргүй тоог үүсгэдэг. Энэ функцээр үүсгэсэн санамсаргүй тоог статистикийн хэлэнд 0-ээс 1-ийн хооронд жигд тархалттай санамсаргүй тоо гэж нэрлэдэг.
=RAND() гэж бичихэд л хангалттай. Энэ функцийг ашигласан жишээг дараах зургаар үзүүлэв.
Энэ функцийг ихэвчилэн математик, статистикийн тооцоололд өргөн ашигладаг. Ялангуяа МОНТЕ-КАРЛО аргад ашигладаг.
RANDBETWEEN Функц нь өгөгдсөн бүхэл тоон интервалд санамсаргүй тоо үүсгэдэг. Бид шаардалагатай санамсаргүй тооныхоо дээд, доод хязгаарыг өгөхөд л хангалттай. Жишээлбэл:
=RANDBETWEEN(1000,9999) гэж бичихэд 1000-аас 9999 гэсэн тооны хооронд санамсаргүй тоо үүсэх болно. Энэ функцийг ашигласан жишээг дараах зургаар үзүүлэв.
Энэ функцийг ихэвчилэн энгийн хэрэглээнд буюу санамсаргүй мэдээлэл зохиоход өргөн ашигладаг.
Санамсаргүй бутархайтай тоо үүсгэх
RAND болон RANDBETWEEN
функцууд нь нэг нь бутархай тоо, нөгөө нь бүхэл тоо үүсгэдэг функцууд
юм байна. Бутархайтай тоо гэдийг 100.67, 1.26, 15.87 гэх мэтчилэн тоонуудыг хэлнэ. Дараах томьёо ашиглах
замаар бутархайтай тоо үүсгэнэ.
=RAND()*(100-1)+1
Дээрх томьёо нь 1-ээс 100-ийн
хооронд бутархайтай тоо үүсгэх томьёолол юм. Хэрэв 100-аас 1000 хооронд
бутархайтай тоо үүсгэх бол томьёог =RAND()*(1000-100)+100 гэсэн томьёог
ашиглана. Гэх мэтчилэнгээр бусад тооны интервалд хөрвүүлж болно. Энэхүү
томьёог ашигласан жишээг дараах зургаар үзүүлье.
3. Санамсаргүй бутархай тоог VBA функц ашиглах замаар үүсгэх
Бид санамсаргүй тоог үүсгэхдээ Excel программын RAND, RANDBETWEEN
функцэд баригдаад байх шаардлагагүй. Бид VBA код ашиглах замаар
санамсаргүй тоог үүсгэжболно. Бид санамсаргүй тоог VBA код ашиглан
үүсгэхийн тулд дараах VBA кодыг ашиглана.
1
2
3
4
5
6
7
8
9
| Public Function RandomNumbers(Num1 As Long, Num2 As Long, Optional Decimals As Integer)</pre> Application.Volatile Randomize If IsMissing(Decimals) Or Decimals = 0 Then RandomNumbers = Int((Num2 + 1 - Num1) * Rnd + Num1) Else RandomNumbers = Round ((Num2 - Num1) * Rnd + Num1, Decimals) End If End Function |
Энэхүү VBA код нь дараах функцийг үүсгэнэ.
=RANDOMNUMBERS(lower_value,upper_value,decimel)Энд:
Lower_value: Үүсгэх санамсаргүй тооны доод хязгаарыг оруулна.
Upper_value: Үүсгэх санамсаргүй тооны дээд хязгаарыг оруулна.
Decimel: Үүсгэх санамсаргүй тооны бутархай орны нарийвчлалыг оруулна.
За одоо зохиосон RANDOMNUMBERS функцээ хэрхэн ашиглах талаар жишээ
авч үзье. Бид 50-аас 100-гийн хооронд 2 орны нарийвчлалтай санамсаргүй
тоо үүсгье. Үүний тулд бид Excel программд дараах томьёог бичнэ. Үүнд:=RANDOMNUMBERS(50,100,2)
Томьёог хэрхэн ашигласан талаар дараах зурагт үзүүлэв.
Статистикийн бүх тархалтаар (нормал тархалт, вейбулл тархалт, стьюдентийн тархалт гэх мэт) санамсаргүй тоо үүсгэж байна.
-оОо-
Иш татсан Эх сурвалж: http://excel.mn/vlookup-%D1%84%D1%83%D0%BD%D0%BA%D1%86/
VLOOKUP функц нь дараах байдлаар EXCEL программд бичигдэнэ. Үүнд:
=VLOOKUP(lookup_value, table_array, col_index_num, [range_lookup])
lookup_value: Энд өгөгдсөн хүснэгт буюу table_array-ийн эхний багана дотроос хайх утгыг оруулна. Жишээлбэл тоо, текст, он сар гэх мэт ямар ч утгыг оруулж болно.table_array: Энд бол хайлт хийх гэж буй хүснэгтийн мужийг оруулна.
col_index_num: Энд хайж буй утганд харгалзах өгөгдлийг олохдоо аль баганын өгөгдлөөс авах вэ гэдгийг бүхэл тоогоор зааж өгнө. Хамгийн эхний баганын утгаас өгөгдлийг авна гэж үзвэл col_index_num-ийн утгыг 1 гэж өгнө. Эсвэл гурав дахь баганын утгыг авна гэвэл col_index_num-ийн утгыг 3 гэж өгнө.range_lookup: Энэ нь table_array-гаас хэрхэн хайлт хийх тухай сонголтыг зааж өгдөг ба TRUE эсвэл FALSE гэсэн хоёр утгыг авдаг.
Энэ аргументийг TRUE гэж өгвөл VLOOKUP() функц эхлээд table_array-ийн сонгогдсон баганаас lookup_value-тай яг адил утгыг хайна. Хэрэв байхгүй бол lookup_value-гаас бага утгуудын хамгийн их утганд харгалзах утгыг table_array-ийн сонгогдсон баганаас олно. Хэрэв энэхүү аргументийг FALSE гэж өгвөл lookup_value-аас яг адил утгыг олж түүнд харгалзах утгыг table_array-ийн сонгогдсон баганаас олно. Одоо VLOOKUP функцийн range_lookup нь false байх нөхцөл дэх жишээ авч үзье.
За VLOOKUP функцийн хэрэглээний талаар нэгэн жишээ авч үзье. Бидэнд хадгаламж эзэмшигчдийн мэдээлэл өгөгдсөн байна. Гэтэл та 24001185
гэсэн дансны дугаартай хадгаламж эзэмшигчийн нэр болон дансны
үлдэгдлийг мэдэх шаардлагатай болсон гэж үзвэл доорх зурагт үзүүлсэнтэй
адилаар тодорхойлно.
Одоо VLOOKUP функцийн range_lookup нь true байх нөхцөл дэх жишээ авч үзье. Энэ жишээг авч үзэхээс өмнө өгөгдсөн хүснэгтийг дансны дугаараар эрэмблэх шаардлагатай.
Тайлбар1: А19 нүдний утганд харгалзах мэдээллийг VLOOKUP функийн TRUE төлвөөр B19, C19 нүдэнд хайсан байна. A19 нүдний утга “Дансны дугаар” талбарт байгаа учраас түүнд харгалзах мэдээллийг авсан байгаа нь дээрх зурагнаас харагдаж байна.
Тайлбар2: А23 нүдний утганд харгалзах мэдээллийг VLOOKUP функийн TRUE төлвөөр B23, C23 нүдэнд хайсан байна. A23 нүдний утга “Дансны дугаар” талбарт байхгүй учраас A23 нүдний утгаас бага утгуудын хамгийн их утганд харгалзах мэдээллийг B23, C23 нүдэнд авсан байна.
Тайлбар3: А27 нүдний утганд харгалзах мэдээллийг VLOOKUP функийн TRUE төлвөөр B27, C27 нүдэнд хайсан байна. A27 нүдний утга “Дансны дугаар” талбарт
байхгүй, мөн тус хайж буй утга нь Дансны дугаар талбарын хамгийн бага
утгаас бага байгаа учраас хариу байхгүй алдаа заасан байна.
Тайлбар4: А31 нүдний утганд харгалзах мэдээллийг VLOOKUP функийн TRUE төлвөөр B31, C31 нүдэнд хайсан байна. A31 нүдний утга “Дансны дугаар” талбарт байгаа боловч тус мэдээлэл 2 ширхэг байна. Иймээс VLOOKUP функц хариу болгож, эхний мэдээллийг авсан байна.VLOOKUP функцийг ашиглаж байх үедээ дараах зүйлийг анхаараарай. Үүнд:
Хэрэв range_lookup аргументыг true гэж зааж өгөх эсвэл хоосон орхих тохиолдолд table_array-н эхний баганын утгуудыг өсөх дарааллаар эрэмбэлсэн байвал зохимжтой.
Хэрэв lookup_value аргумент нь table_array дахь эхний багана дахь утгуудаас бага бол VLOOKUP функцийн хариу #NA гарна.
Хэрэв range_lookup аргументыг false байгаа нөхцөлд lookup_value аргументын table_array дахь эхний багананд байхгүй бол VLOOKUP функцийн хариу #NA гарна.
Хэрэв col_index_num аргументын утга 1-ээс бага байвал VLOOKUP функцийн хариу #VALUE гарна.
Хэрэв col_index_num аргументын утга table_array дотрохи баганын тооноос их бол VLOOKUP функцийн хариу #REF! гарна.
No comments:
Post a Comment