Sunday, May 11, 2014

Их баярлалаа

БГД-ийн 11-р хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Ганбатад, "Баянгол шинэ өргөө" ОНӨААТҮГ-ын удирдлага, ахуйн хог тээвэрлэлтийн ажил хариуцсан ажилтнуудад чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.
-Жолооч Энхбат, үйлчлэх ажилчин нар өнөөдөр (2014.05.11-нд) хашаан доторх ахуйн ууттай хогийг зөөж ачиж, надыг ихэд баярлууллаа. Газар, бас уут нь чийгтэй тоосгүй байлаа.
-Нөгөө зөвлөмжүүд ( http://chuluunbata.blogspot.com/2014/05/11.html ), ( http://chuluunbata.blogspot.com/p/blog-page_24.html )-ийн дагуу хашаандаа чацарганы суулгац маргааш тарих санаатай 3 нүх ухлаа. Түүнчлэн бага зэрэг олон наст ургамлын үр цацсан.
-оОо-

Thursday, May 1, 2014

Чацаргана тарих сургалт болов

2014.05.01.Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын урилгаар Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны (утас нь 70156339) Д.Насанжаргал, эрдэмтэн доктор Д.Ичинхорлоо (утас нь 98606074) нар "Чацарганын суулгацыг сонгох,  тарих, услах, арчилах аргачилсан зөвлөмж"-ийг иргэдэд өгөв. 
Надад дэмжлэг туслалцаа үзүүлэх болсонд их баярлалаа.

Sunday, March 2, 2014

Газрын зураг ба Өгөгдлийн дүрсжүүлэлт

2014.03.03.
Instructor: Mr. Samuel (Sam) Maurer, maurer@berkeley.edu
Workshop Resources and Links
Сургалтад ашиглагдах материалууд ба холбоосууд 
Table of Contents - Агуулга:
  1. Interactive web maps - интерактив вэб газрын зураг
  2. Web-based map making tools - Вэбэд тулгуурласан газрын зураг боловсруулах программууд
  3. Computer-based map making tools - Компьютерт тулгуурласан газрын зураг боловсруулах программууд
  4. Important data formats - Чухал хэрэгцээтэй өгөгдлийн форматууд
  5. Sources for map data - Мэдээллийн онлайн эх үүсвэрүүд
  6. Resources for learning more - Илүү дэлгэрэнгүй суралцах материалууд
  7. Examples of projects using open data -

1) INTERACTIVE WEB MAPS - интерактив вэб газрын зураг
Google Maps - https://www.google.com
- Best quality data - Хамгийн чанартай мэдээлэл
Open Street Map - http://www.openstreetmap.org  http://www.openstreetmap.org
- Data can be exported - Өгөгдлийг экспортлож гаргах боломж
- Many other maps are based on this data (Mapbox, Stamen) - Олон тооны газрын зургууд энэхүү мэдээлэлд тулгуурладаг.
Bing Maps - http://www.bing.com/maps/  http://www.bing.com/maps/
- Produced by Microsoft and Nokia - Микрософт ба Нокиагийн боловсруулсан газрын зургууд

2) WEB-BASED MAP MAKING TOOLS - Вэбэд тулгуурласан газрын зураг боловсруулах программууд
These tools let you add markers, lines, and shapes on top of interactive web maps.
Эдгээр программууд нь интерактив вэб газрын зураг дээр тэмдэглэл, зураас, дүрс нэмэх боломж олгоно.
Google Maps Engine Lite - http://mapsengine.google.com http://mapsengine.google.com

Friday, March 8, 2013

Отгонтэнгэр уул

 
Зургийг https://www.facebook.com/munkhbayar.surenkhorjav болон Facebook-ийн анд нараасаа татан авсан билээ. Баярлалаа. 
Badarhundaga. Zavhan nutgiin naizuuddaa zoriulj baina



















Дараах мэдээллийг "Posted by Я.Санжмятав. http;//
morinkhuur999.blogspot.com/" эх сурвалжаас татан авлаа. Энэ нь:
"Отгонтэнгэр уул байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоц
Хангайн нурууны ноён оргил болох мөнх цаст Отгонтэнгэр уул нь Завхан аймгийн Алдархаан, Отгон сумдын нутагт 4031 м өндөрт оршино. Отгонтэнгэрийг тойрсон 108 төрөл халуун, хүйтэн рашаан, 108 булаг шанд, нуур, цөөрөмтэй. Мөн 108 гол горхи эх авч, эргэн тойрондоо Их, Бага Богд Мандалт Даян, Их мянган, Хатан бэйл, Дуут нуур, өвөр Бадархундага, Мөнгөт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэмжит сайхан тогтоц бүрдсэн.