Thursday, June 24, 2021

Мод, бут, өвс:

2021 оны намар


2021.06.23-нд: 

 

Гэрийн буурины араар Байгалиас ургасан, цэцэглэсэн

Үхрийн нүд 2021.06.23.
Далан хальс? цэцэглэсэн.

Жижигхэн Шинэс мод

Тэхийн шээгийн бут


Цаана нь Хайлаас. Наана нь Чацарганын мөчир




 

 

 

 

 

 

 



 -oOo- 

Барилгачдын талбайд /Барилгын яамны, МХЕГазрын урьд талд/  2018.05.19-нд  очиод сайхан хөдөлмөр сэтгэлээрээ үрслүүлж ургуулсан 3 ширхэг гүзээлзгэний жижиг суулгац 9000 төгрөгөөр, түүнчлэн зүлгэний үр 1000 төгрөгөөр, био ялзмаг 1кг /1500 төгрөгөөр авлаа.

-оОо- 

  -оОо-

Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас үзэсгэлэнд худалдаанд оролцож байгаа иргэн Бямба нараас 2016.05.27-ны өдөр Үхрийн нүдний 2 бутыг 30000 төгрөгөөр, Долоогоно жимсний модны 1 суулгацыг 15000 төгрөгөөр, гүзээлзгэний 2 суулгацыг 5000 төгрөгөөр, бас 3 жижиг уут хар шороог 5000 төгрөгөөр худалдан авлаа.

Тэд Барилгачдын талбайгаас хашаанд хүртэл тээврийн зардал аваагүй хүргэж өгсөнд, түүнчлэн надад 2014 оны хавар, 2015 оны намар тарьсан чацарганы бутнуудыг үзэж зөвөлгөө өгсөнд их баярлалаа. 2015 оны намар тарьсан эр, эм бут нь ургаагүй. Бусад нь ургаж байна. Гэвч үүнээс 1 м гаруй өндөртэй Долоогоно нь 2 жил нахиалсан, 3 дахь жил нь үндэснийхээ дээд хэсгээр өмхөрч унасан. Учир нь үндэс-ийг нь барималын шавар шиг наалданги хар шавраар бин битүүлсэнтэй холбоотой болов уу. 
Үхрийн нудний бут нь хөгширсөн бут гэсэн, 3 ширхэг жижиг жимс гарсан. 2018 08 05-ны байдлаар жимс гарахгүй байхаар тайрсан.
2021.06.23-нд хэдэн навч ургасан.
-oOo-
2016.05.26-ны өдөр Баянгол дүүргийн Ахмадын хорооны гүйцэтгэх захирал С.Ичинхорлоо эко-сургалт зохион байгууллаа. Багш Бямбасүх тасалгааны цэцэгс, хүнсний ногоо, байцаа, лууван, үхрийн нүд тарих аргыг ахмад настан бид нарт зааж, гарын авлага тарааж өгөв. Их баярлалаа.
-оОо- 
2016.05.24-нд жижиг ботогт суулгасан гүзээлзгэний суулгац 3 ширхэгийг нийт 15000 төгрөгөөр худалдан авч, тасалгаанд тавив. Үүнээс 2-ыг гадаа суулгав. Туршлага дутснаас ургуулж чадаагүй.
Оо-
2014 оны 5-р сард тарьсан чацарганы суулгац 2016 оны 5-р сард:
2014.05-аас 2016 оны 05-р сард

2014.05-аас 2016 оны 05-р сард

2014.05-аас 2016 оны 05-р сард

Наад талынх нь 2016.05.19-ны байдлаар


2014.05-аас 2016 оны 05-р сард

































-oOo-
2016.05.20-нд Үхрийн нүдний 1 суулгацыг 3500, нарс модны жижиг суулгац 1000 төгрөгөөр тус тус худалдан авч, суулгав.


Үхрийн нүдний суулгацыг 2016.05.20-нд тарьсан. 2018.08 05 хүртэлх хугацаанд Жимс нь гараагүй. 2020 оны намар хэдхэн ширхэг жимс ургасан. 2021.06.23-нд навч нь ургаж байгаа.
 


Шилний дундах нь нарсны жижигхэн суулгацыг 2016.05.20-нд тарьсан.
Цаад талд нь 1977 оноос хойш үрээрээ өөрөө ургаж байгаа зэрлэг сонгино.

-оОо-
Баянгол дүүргийн Ахмадын хорооноос зохион явуулж байгаа уулзалт, сургалтанд өнөөдөр /2016_02_24-нд/ хамрагдсандаа баяртай байна. БГД-ийн 11-р хорооны ИНХ-ын дарга Д.Ганбатад, Засаг дарга Д.Эрдэнэтуяад баярлалаа.

○ Ахмад бидэнд "Баянгол дүүргийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтын хүрээнд Би сургалтанд нь хамрагдаж, хашаандаа суулгац, үр худалдан аваад тарих санаатай байна.
-oOo-
2014.05.10-наас 2014.05.12-ны өдрүүдэд Би  "Чацарганын суулгац" тарих бүх бэлтгэл ажлыг
зааврын дагуу хийлээ. Чацарганы суулгацуудыг үзэсгэлэнгээс худалдан аваад тарилаа. Ханатал нь услав. 2014.05.12-ны өдрийн үдээс хойш  Цас орлоо.

Гар утсаараа авсан зургуудыг үзнэ үү:


2014.05.12-ны 17 цагт
2014.05.10-нээс 11-нд тарив




2014 оноос 2018 08 05-ны өдөр хүртэлх хугацаанд зөвхөн 2 модноос 3 ба 5 ширхэг жимс ургасан, 2017 онд жимс гараагүй. 2020 оны намар бас хэдэн жимс ургасан. 2021.06.23-нд навч нь ургаж буй.


No comments:

Post a Comment