Saturday, May 19, 2018

Суулгац, тарьц суулгав

Барилгачдын талбайд /Барилгын яамны, МХЕГазрын урьд талд/ 2018.05.19-нд очиж, үзэсгэлэн худалдааны үр, мод, бутны суулгац үзэв. 2018.05.19-нд сайхан сэтгэл, хөдөлмөрөөрөө үрслүүлж ургуулсан 3 ширхэг гүзээлзгэний жижиг суулгац 9000 төгрөгөөр, түүнчлэн зүлгэний үр 1000 төгрөгөөр, био ялзмаг 1кг/1500 төгрөгөөр авлаа.
-оОо-
2018.05.17-ны өдөр доор дурьдсан суулгацуудыг дахин услав. 2017.10.12-ноос 14-ний өдөр суулгасан Чацарганы суулгацаас бусад нь ургаж байв. Жижиг шилмүүс, навч гарсан. Харин 2017 оны намар суулгасан чацарганы 9 ширхэг суулгац нахиалсангүй. Өмнөх жилүүдэд /2014-2015 онд/ хавар тарьсан 11 ширхэг чацарганы суулгацууд ургасаар л байна.
-оОо-
2017.10.09-нд МҮЭ-ийн Соёлын ордонд мод, бут сөөгний суулгац тарьц тарих үзэсгэлэн үзэж зөвлөгөө авлаа.
2017.10.09-нд МҮЭ-ийн Соёлын ордонд мод, бут сөөгний суулгац тарьц тарих үзэсгэлэн үзэж зөвлөгөө авлаа.
2017.10.12-нд 53 мянган төгрөгийн суулгац, бордоо, хар шороо авав.

Д/дНэрнэгж үнэ ₮ШирхэгБүгд үнэ ₮
1Тэхийн шээг100055000
2Шинэс мод25051250
3Чацаргана2000918000
4Үхрийн нүд3000515000
5Улиас250025000
5Голт боржижиг1бэлэглэв
6Далан хальсжижиг1бэлэглэв

Дүн
2844250
1Гумин бордоо
900 гр5000
2Хар шороо
2 шуудай3000
Нийт дүн52250
Үүнээс хашаандаа:
2017.10.12-ны өдөр улиас 1, Чацаргана 3, Үхрийн нүд 5 ширхэгийг суулгав.

2017.10.14-нээс 15-ний дулаахан өдрүүдэд үлдсэнийг нь Энхцэцэг бид суулгалаа.
2020.07.14-ний байдлаар 2017.10.12-нд авсан нийт 9 ширхэг чацарганы бутнаас зөвхөн 1 ширхэг нь ургасан боловч жимс өгөөгүй, бусад 8 ширхэг нь ургааггүй. Үхрийн нүдний 5 суулгац нь ургаж байгаа боловч 2020.07.14-ний байдлаар жимс өгөөгүй.