Friday, February 24, 2040

ТА БҮХЭНДЭЭ АЗ ЖАРГАЛ, АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙХЫН ЕРӨӨЛИЙГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ДЭВШҮҮЛЬЕ! БҮТЭЭН СОЁРХ


Номын энэ хуудаснаа 
"Гэрт сууваас 
Гэрийн эзэн ноён болгон соёрх. 
Гадна одвоос ивээн соёрх.

Чанагш одвоос хүргэн соёрх. 

Янагш ирэхүй дор угтан соёрх. 
Худалдаан дор одвоос 
Худалдаачны ноён болгон соёрх, 

 ...............

Дөрвөн зүг зовхис найман хязгаар хавь хамигаа одвоос хүссэн бүгд тусыг мину бүтээн соёрх" гэжээ.

Thursday, February 22, 2029

Хутагт билгийн чанад хязгаарт хүрүгсэн найман мянган нэрт

Энэхүү номыг орчуулсан эрдэмтэй хүн доор дурдсаныг Монгол бичгээр бичиж үлдээжээ.Үүнд:
- "....Хурмаст Тэнгэр тэргүүтний үзсэнээр хоосон чанар, уран арга хослохуй ёсоныг номлосон Хутагт найман мянган нэрт энэ билиг бирамидыг үлэмж

Friday, February 9, 2024

Далха таван тэнгэрийн сан оршвой

2024.02.10-ны өдөр-Шинийн нэгэн. Та бүхэндээ Сар шинийн мэнд дэвшүүлье.  
Ариун Таван бэлгэ билиг төгс номын чанарын өлзий хутаг орштугай. 



...Бадрангуй галын дотор зандан, гавар, задь, агар, арц, цагаан гүгэл ...Заль завсраар бадран, үнэр нь хамаг зүгүүд дор түгсэн, эгүүнээр ариулмой. ...Энэ сангийн тахилаар сэтгэлийг хангаад санасны утгыг сэтгэлчилэн бүтээ!. ...Сайн амгалан болох болтугай. Арван цагаан буян дэлгэрвэй.
2023.02.21-ний өдөр-Шинийн нэгэн. Та бүхэндээ Сар шинийн мэнд дэвшүүлье.
"Ковид-19" гэгч халдвараас сэргийлэх хөл хориогүй, Цагаан сарын бэлэгдлийн баяраа өргөн сайхан тэмдэглэж байна.
-оОо-
Ковид-19 гэгч коронавируст халдварын "омикрон" хувилбарт халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын шинийн нэгэнд 2022.02.02-нд зөвхөн гэр гэртээ шинэлэх чиглэл зөвлөмж гарсан учраас эмч, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, зөвлөмж, санамж, шийдвэрийг биелүүлсээр байсан билээ.
-оОо-
Ковид-19 гэгч коронавируст халдвараас 2020-2021 онуудад урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын шинийн нэгэнд зөвхөн гэр гэртээ шинэлэх чиглэл зөвлөмж гарсан учраас (өмнөх 2021.02.12-нд, 2020.02.24-нд хөл хорио тогтоож байсан учраас) эмч, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, зөвлөмж, санамж, шийдвэрийг биелүүлэв.
Цахим орчны хил хязгааргүй орон зайд алсаас сар шинийн мэндийг цахим зурвасаар, утсаар хүргэж байна.
"Далха таван тэнгэрийн сан оршвой" судрынхаа утга учрыг ойлгох зорилгоор "Далха" гэдэг үгээр хайлт хийхэд https://news.mn/r/655248/-д "...Алс зорихын өлзийд, айл гэрийн ноён нуруу тэгшитгэх болон адуу малын гарзгүй байх тэргүүтэнд тахиулна" гэжээ. Монгол хэлнээ Монгол бичгээр бичсэн судрыг Бибээр чадан ядан унших зуураа доор дурдсаныг сонгон түүвэрлээд шинэ үсгээр бичив. Үүнд: 
"...Бадрангуй галын дотор зандан, гавар, задь, агар, арц, цагаан гүгэл ...Заль завсраар бадран, үнэр нь хамаг зүгүүд дор түгсэн, эгүүнээр ариулмой. ...Энэ сангийн тахилаар сэтгэлийг хангаад санасны утгыг сэтгэлчилэн бүтээ!. ...Сайн амгалан болох болтугай. Арван цагаан буян дэлгэрвэй." гэжээ. Арц уугуулж сан талбих оролдлого хийлээ.
Ариутгагч сангийн үнэр-ээр
:
*Олон бузруудын шалтгаанаар хүмүүн бүрийн Бие, Хэл, Сэтгэл ...махбод хямарч өвчин болгосон /болгодог/ бузар зовлон амарлиж ариутгагдах, ариусах болтугай.

* Бузраас болсон хамаг өвчин зовлон арилж, Бие, Хэл, Сэтгэл минь амаржин, хамаг түшээ, тэнгэрүүд ивээн, эмгэг зовлон арилаад насан буян дэлгэрэн хамаг хүсэл бүгдээр ирсэн дор хурах болтугай:
*...Худалдааны харш, Жуулчин-ы харш ба Замын харш, Хараалын харш, Хүрэлцэхүйн хор, Муу бузар буртаг ХАЛДВАР, ХИЖИГ, ХЯМРАА, Эдийн бузар. Идээний бузар, Муу үнэр, Үнссэний муу амт, Амьсгалын бузар, Хэл ам Хэсдэг Хэрүүлийн бузар, Булай гэмт Түйтгэр, Өвчний бузар, Хэншүү, Хярвасны бузар, муу Бузар Бутрагнууд-ыг ариусгах. Ариутагсугай.
*Бузар гэмийн шалтгаанаар Мэргэн Билиг, ...Цэцэн үзэл, Чин зориг, Баатар хүчин, Буян хишиг, Орон гэр, Нутаг газар, Худаг усан, Эд ба Сав, Хүлэг Мал, Шүтээн, Тулга Гал, Сэтгэл, Хэл дууг бузарласан-ыг ариусгах /маш ариун болгох/. Ариутгагдах болтугай. Хурай, хурай, хурай.
*...Харшлахуй шалтгаан арилан, хамаг дайсан тотгор ногууд сөнөөд, аль санал, хэрэг үйлс амар хялбар бүтэж; Ад тотгор зэтгэр нөгүүд амарлин; Эдлэл, Малын гамшиг, ХИЖИГ УСТАЖ; Амь насан уул мэт батдаж, тангараг дор гэмүүдгүй, Ариун Таван бэлгэ билиг төгс номын чанарын өлзий хутаг орштугай.  
 

Коронавируст халдвараас сэргийлэгч, хамгаалагч нь хүн бүрийн бие-хэл-сэтгэлд үтэр түргэнээ бий болог ээ.  А.Чулуунбат

 -оОо-

Sunday, June 4, 2023

Мод бут цэцэг ургасаар л

 

Нэг."Ойн судалгаа хөгжлийн төв" Улсын төсөвт үйлдвэрийн газраас/үзэсгэлэнгээс 2017.10.12-нд худалдан авсан Шинэс модны суулгац ийм өндөр ургаж байна. Бусад 8 ширхэг нь ургаж буй. Ойн судалгаа хөгжлийн төвийн хамт олонд баярлаж явдаг шүү.
Хоёр.2023.06.04-нд зөвлөгөөний дагуу Би өөрөө Хайлаас модныхоо үрээр нь нэг сөөм, төө өндөр ургуулснаа хашааныхаа дагуу шилжүүлэн суулгаж услав.

 






2022.09 сар

2022 08 07


Хашааны зүлэг, мод- Олон жилийн үр дүн 2022 08 07 


 

2022 08 19

 

 

Хашаанд чацарганы мод 2022 08

 

2021 оны намар
2021 оны намар

 

Аавын гэрийн буурины ард байгалиас ургасан Алтан харгана. Дэрс. Шар цэцэгс. 2021.06.23.


Цаана нь Хайлаас мод, үр. Наад талд Чацарганын мөчир


Тэхийн шээгний бут.

Шинэс модны суулгац ургаж буй

Далан хальс цэцэглэсэн


Үхрийн нүдний бут.2021.06.23

Барилгачдын талбайд /Барилгын яамны, МХЕГазрын урьд талд/  2018.05.19-нд  очиод сайхан хөдөлмөр сэтгэлээрээ үрслүүлж ургуулсан 3 ширхэг гүзээлзгэний жижиг суулгац 9000 төгрөгөөр, түүнчлэн зүлгэний үр 1000 төгрөгөөр, био ялзмаг 1кг /1500 төгрөгөөр авлаа.

-оОо-
2018.05.17-нд Чацарганы суулгацаас бусад нь ургаж байв. Жижиг шилмүүс, навч гарсан.
2017.10.09-нд МҮЭ-ийн Соёлын ордонд мод, бут сөөгний суулгац тарьц тарих үзэсгэлэн үзэж зөвлөгөө авлаа.
2017.10.12-нд 53 мянган төгрөгийн суулгац, бордоо, хар шороо авав.

Д/дНэрнэгж үнэ ₮ШирхэгБүгд үнэ ₮
1Тэхийн шээг100055000
2Шинэс мод25051250
3Чацаргана2000918000
4Үхрийн нүд3000515000
5Улиас250025000
5Голт боржижиг1бэлэглэв
6Далан хальсжижиг1бэлэглэв

Дүн
2844250
1Гумин бордоо
900 гр5000
2Хар шороо
2 шуудай3000
Нийт дүн52250
Үүнээс хашаандаа:
2017.10.12-ны өдөр улиас 1, Чацаргана 3, Үхрийн нүд 5 ширхэгийг суулгав.

2017.10.14-нээс 15-ний дулаахан өдрүүдэд үлдсэнийг нь Энхцэцэг бид суулгалаа.