Friday, March 8, 2013

Отгонтэнгэр уул

 
Зургийг https://www.facebook.com/munkhbayar.surenkhorjav болон Facebook-ийн анд нараасаа татан авсан билээ. Баярлалаа. 
Badarhundaga. Zavhan nutgiin naizuuddaa zoriulj baina



















Дараах мэдээллийг "Posted by Я.Санжмятав. http;//
morinkhuur999.blogspot.com/" эх сурвалжаас татан авлаа. Энэ нь:
"Отгонтэнгэр уул байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоц
Хангайн нурууны ноён оргил болох мөнх цаст Отгонтэнгэр уул нь Завхан аймгийн Алдархаан, Отгон сумдын нутагт 4031 м өндөрт оршино. Отгонтэнгэрийг тойрсон 108 төрөл халуун, хүйтэн рашаан, 108 булаг шанд, нуур, цөөрөмтэй. Мөн 108 гол горхи эх авч, эргэн тойрондоо Их, Бага Богд Мандалт Даян, Их мянган, Хатан бэйл, Дуут нуур, өвөр Бадархундага, Мөнгөт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэмжит сайхан тогтоц бүрдсэн. 
Зуны цагт 2000 метрээс доош бороо, 2000 метрээс дээш цас ялгаран буудаг. Энэ уулын эх бие орчноор мөнх ногоон арц, вансэмбэрүү, ванжингарав, юмдүжин, чихэр өвс, цэнхэр, шар дэгд, согоон сүмэн, алтан гагнуур, зэрэг 400-гаад эмийн ургамалтай, өврийн Бадархундага нуур 1000 орчим метрийн өндөрт эцгийн сөгнөсөн айраг шиг амгалнаа мэлтийн мөнгөн бидэр татуулан байх нь нэн үзэсгэлэнтэй.
Отгонтэнгэр уулын ам жалга бүрээс олон зуун гол ундран урсах бөгөөд хамгийн том нь уулын ар талаас Идэрийн гол эх авч хойд мөсөн далайн ай савд, өвөр талаас Завхан, Буянт голууд эх авч Их нууруудын хотгорын ай савд усаа нийлүүлэн цутгадаг. Уулын орчим бүхэлдээ эртний сөнөсөн галт уулын үлдэгдэл болон асар өндөр, эгц, цавчим хад байц бүхий гүдгэр, хотгор, хавцал, мөсөн голын ул мөр элбэг тохиолдох бөгөөд байгалийн өвөрмөц нэн сонин тогтоцтой юм.

Мөнхөжсөн ус нь анагаах шидтэй
Отгонтэнгэр уулын хойд зүгт далайн түвшинээс дээш 3650 метр өндөр өргөгдсөн бага Отгон уул байх бөгөөд түүний хойд биед Рашаан голын дагуу төвийн болон баруун бүсийн нутгаар алдартай халуун рашаанууд ундардаг. Түүхийн хуудсанд тэдгээрийг 1585 оны үед хэсэг анчид олж илрүүлэн хэрэглэснээс хойш Богд Очирваанийг мөнхөжсөн ус хэмээн нэрлэн Төв ба Монгол улс түмэнд алдаршин ашиглагдсаар ирсэн уламжлалт түүхтэй.
Асга хад нуранги, өндөр гүвээ, өргөцөг дагуу орших рашааны булгуудыг үндсэн долоон хэсэг бүлэг бүлгээрээ гадарга дээр ундран гараад 15-20 метр урсаж шургадаг ба гадаргуу дээрхи температурын шатлал нь 15-35 градус хүйтэн, бүлээн, халуун, хэт халуун рашаанд багтах азот зонхилсон буюу хүхэрт устөрөгч холилдсон бага хэмжээний цацраг идэвхит үйлчилгээтэй рашаан болдог байна.
Эмчилгээнд ашиглах боломж бүхий халуун булгуудад нь сульфат, карбонат, карбонат-сульфат, сульфат-натрийн найрлагатай ба лити, рубиди, цези, цайр, мишъяк, стронци, мангани, зэс зэрэг элементүүд агуулагддаг байна.
Эмчилгээний гол хүчин зүйл нь халуун рашаан бөгөөд сүрьеэгийн бус гаралтай тулгуур хөдөлгөөний эрхтний архаг өвчин, захын мэдрэлийн судлын үрэвсэл, арьсны архаг өвчнүүд, хайрст үлд, дерматив венийн судасны архаг үрэвсэл, яс булчин, шөрмөсний бэртэнги, гадуур булчирхайн үрэвсэл эмчлэхэд илүү нөлөө үзүүлдэг.
Энэ нутгийн гол нууруудын усанд Монгол хадран, шар сугас, цулбуурт, зэвгэ загаснуудтай ба өвсөн тэжээлт амьтдаас халиун буга, бор гөрөөс, аргал, янгир, хүдэр, гахай, тарвага, зурам, хэрэм, жирх, туулай, чандага гэх мэт мөн махчин амьтдаас чоно, шилүүс, ирвэс, мануул, дорго, үнэг зэрэг байрладаг ба тас бүргэд, цасны хажир, ёл, бэгбаатар, шар шувуу, ууль, хээрийн галуу, төрөл бүрийн нугас, бор галуу, саарал болон хар өрөвтас, хойлог, бор цагаан ятуу, хур, сойр, ангир зэрэг жигүүртэн элбэг байдаг" гэжээ. Үргэлжлэлийг нь "morinkhuur999.blogspot.com/-оос үзнэ үү

1 comment: