Thursday, July 31, 2014

Ном дор итгэмүү. Ном дор мөргөмүү

2014.07.31-ний өдөр Монголын Үндэсний номын санд очиж, "Ном дор итгэмүү. Ном дор мөргөмүү"сэдэвт эрдэм соёлын үйл ажиллагааны хөтөлбөрийг сонирхож, эх судар номыг үзэв.

Тайлбарлагч нар 2014.07.31-ний өдрийн 16 цагийн үед

Жадамба. 17 дугаар зууны үед Монгол хэлнээ орчуулж Монгол бичгээр бичсэн гэнээ.

"Мэргэд гарахын оронд" номын хуудас. Ганжуур, Данжуурыг орчуулахад хэрэглэх зорилгоор 200 эрдэмтний хянан тохиолдуулж гаргасан нэр томъёоны толь бичиг ажээ.

Sunday, May 11, 2014

Их баярлалаа

БГД-ийн 11-р хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Ганбатад, "Баянгол шинэ өргөө" ОНӨААТҮГ-ын удирдлага, ахуйн хог тээвэрлэлтийн ажил хариуцсан ажилтнуудад чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.
-Жолооч Энхбат, үйлчлэх ажилчин нар өнөөдөр (2014.05.11-нд) хашаан доторх ахуйн ууттай хогийг зөөж ачиж, надыг ихэд баярлууллаа. Газар, бас уут нь чийгтэй тоосгүй байлаа.
-Нөгөө зөвлөмжүүд ( http://chuluunbata.blogspot.com/2014/05/11.html ), ( http://chuluunbata.blogspot.com/p/blog-page_24.html )-ийн дагуу хашаандаа чацарганы суулгац маргааш тарих санаатай 3 нүх ухлаа. Түүнчлэн бага зэрэг олон наст ургамлын үр цацсан.
-оОо-

Friday, May 2, 2014

БГД-ийн 11-р хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга, ажилтнуудад их баярлалаа

2014.05.02. Баянгол дүүргийн 11 дүгээр хороон дээр хэсгийн ахлагчдад болон иргэн бидэнд цэцэг, зүлэг, мод тарих, био ялзмаг хэрэглэх талаар Батжаргал багш хичээл заалаа. Лавлах утас нь 99081857. 
Тус хороо, Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Ганбат, ажилтан нар "Ногоон ирээдүйг хамтдаа цогцлооё. Иргэдэд зориулсан гарын авлага" номыг иргэн бидэнд бэлэглэсэнд их баярлалаа. Энэхүү гарын авлагыг УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Ногоон байгаль" хөтөлбөр төслийн хүрээнд боловсруулсан ажээ.






















БГД-ийн 11 дүгээр хорооны Засаг дарга, Иргэний танхимын дарга, ажилтнуудад их баярлалаа. 

Thursday, May 1, 2014

Чацаргана тарих сургалт болов

2014.05.01.Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын урилгаар Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны (утас нь 70156339) Д.Насанжаргал, эрдэмтэн доктор Д.Ичинхорлоо (утас нь 98606074) нар "Чацарганын суулгацыг сонгох,  тарих, услах, арчилах аргачилсан зөвлөмж"-ийг иргэдэд өгөв. 
Надад дэмжлэг туслалцаа үзүүлэх болсонд их баярлалаа.

Sunday, March 2, 2014

Газрын зураг ба Өгөгдлийн дүрсжүүлэлт

2014.03.03.
Instructor: Mr. Samuel (Sam) Maurer, maurer@berkeley.edu
Workshop Resources and Links
Сургалтад ашиглагдах материалууд ба холбоосууд 
Table of Contents - Агуулга:
  1. Interactive web maps - интерактив вэб газрын зураг
  2. Web-based map making tools - Вэбэд тулгуурласан газрын зураг боловсруулах программууд
  3. Computer-based map making tools - Компьютерт тулгуурласан газрын зураг боловсруулах программууд
  4. Important data formats - Чухал хэрэгцээтэй өгөгдлийн форматууд
  5. Sources for map data - Мэдээллийн онлайн эх үүсвэрүүд
  6. Resources for learning more - Илүү дэлгэрэнгүй суралцах материалууд
  7. Examples of projects using open data -

1) INTERACTIVE WEB MAPS - интерактив вэб газрын зураг
Google Maps - https://www.google.com
- Best quality data - Хамгийн чанартай мэдээлэл
Open Street Map - http://www.openstreetmap.org  http://www.openstreetmap.org
- Data can be exported - Өгөгдлийг экспортлож гаргах боломж
- Many other maps are based on this data (Mapbox, Stamen) - Олон тооны газрын зургууд энэхүү мэдээлэлд тулгуурладаг.
Bing Maps - http://www.bing.com/maps/  http://www.bing.com/maps/
- Produced by Microsoft and Nokia - Микрософт ба Нокиагийн боловсруулсан газрын зургууд

2) WEB-BASED MAP MAKING TOOLS - Вэбэд тулгуурласан газрын зураг боловсруулах программууд
These tools let you add markers, lines, and shapes on top of interactive web maps.
Эдгээр программууд нь интерактив вэб газрын зураг дээр тэмдэглэл, зураас, дүрс нэмэх боломж олгоно.
Google Maps Engine Lite - http://mapsengine.google.com http://mapsengine.google.com