2013.11.14. Дараах мэдээг http://news.gogo.mn/r/131381 Эх сурвалжаас авлаа:
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Монгол бичгийн албан
хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2010 оны долдугаар
сарын 6-ны өдөр 155 дугаар зарлиг гаргасан билээ.
2013.11.14. Тулгар төрийн 2222 жил, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Монгол бичгийн өдөр”-ийн арга хэмжээг Баянхонгор аймагт 2013 оны арваннэгдүгээр сарын 14-15-ны өдөр зохион байгуулж, Баянхонгор аймгийн сум, багийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга, сургуулийн захирал, соёлын төвийн эрхлэгч болон ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар, сурагчдын дунд монгол бичгийн лекц, сургалт, семинар, хэлэлцүүлэг явуулж буй ажээ.
-оОо-
Үзэсгэлэнг 2012.11.14-ний өдөр үзлээ.
Үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн
гишүүн, судлаач, уран бичээч, “АС” монгол уран бичлэгийн урлангийн
тэргүүн Д.Батбаяр, зураач Т.Жамьянсүрэн, зураач, уран бичээч
Б.Хишигсүрэн, Д.Сүхбаатар, уран бичлэгийн улсын уралдааны тэргүүн байрын
шагналт Л.Түвшинжаргал, Ц.Тамир, III байрын шагналт Ц.Бямбажав, Дүрслэх
урлагийн уран бүтээлчдийн эрхийг хамгаалах үндэсний төвийн тэргүүн
Л.Сүхбаатар, Чой. Лувсанжавын нэрэмжит уран бичлэгийн уралдааны тэргүүн
байрын шагналт Д.Ганбаатар, уран бичээч Э.Найдандорж, О.Ням-Очир нарын
бүтээлийг дэлгэн тавьжээ.
2012.11.12-ны өдрийн 14 цагт Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэнг нээж хэлэхдээ “Монголчууд энэ өдрүүдэд эзэн Чингис хааныхаа мэндэлсний 850 жилийн ойг нэн бахархалтайгаар тэмдэглэж байна.
Төр улсаараа эзэн хааныхаа ойг ингэж тэмдэглэж байсан нь ховор юм. Энэ тэмдэглэлт үйл явдалтай “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн, монгол ч бичгийн энэ сайхан хувь ерөөл давхцаж буйд туйлын их баяртай байна. “Бие хэврэг, билэг мөнх” гэж эзэн Чингис хаан сургасан байдаг. Хүний бүтээсэн материаллаг бүхэн алга болдог. Харин аливаа ард түмний бүтээн бий болгосон тэр соёл, зан заншил, уламжлал, төр ёсны дэг журам хэдэн мянган жил оршин тогтнодог. Ер нь улс гүрнийг хичнээн их зам барьснаар нь, эсвэл ямар өр төлбөр тавьснаар нь дүгнэдэггүй. Ямар бичиг соёлтойгоор нь, ямар дэг журамтайгаар нь, ямар хуультайгаар нь, түүнийгээ хэрхэн улс гүрэн нь хэрэгжүүлж чаддагаар нь дүгнэдэг. Бид тийм зүйлийг л үргэлжлүүлэх ёстой. “Билэг” гэж бидний хэлж байгаа монгол бичиг бол монголын ард түмний билэг оюунаар бүтээгдсэн, цагийн шалгуурыг дааж ирсэн гайхамшигтай өв юм..." гэжээ.
2013.11.14. Тулгар төрийн 2222 жил, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Монгол бичгийн өдөр”-ийн арга хэмжээг Баянхонгор аймагт 2013 оны арваннэгдүгээр сарын 14-15-ны өдөр зохион байгуулж, Баянхонгор аймгийн сум, багийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга, сургуулийн захирал, соёлын төвийн эрхлэгч болон ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар, сурагчдын дунд монгол бичгийн лекц, сургалт, семинар, хэлэлцүүлэг явуулж буй ажээ.
-оОо-
Үзэсгэлэнг 2012.11.14-ний өдөр үзлээ.
Уран бичээч Д.Сүхбаатарын бүтээл |
2012.11.12-ны өдрийн 14 цагт Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэнг нээж хэлэхдээ “Монголчууд энэ өдрүүдэд эзэн Чингис хааныхаа мэндэлсний 850 жилийн ойг нэн бахархалтайгаар тэмдэглэж байна.
Төр улсаараа эзэн хааныхаа ойг ингэж тэмдэглэж байсан нь ховор юм. Энэ тэмдэглэлт үйл явдалтай “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн, монгол ч бичгийн энэ сайхан хувь ерөөл давхцаж буйд туйлын их баяртай байна. “Бие хэврэг, билэг мөнх” гэж эзэн Чингис хаан сургасан байдаг. Хүний бүтээсэн материаллаг бүхэн алга болдог. Харин аливаа ард түмний бүтээн бий болгосон тэр соёл, зан заншил, уламжлал, төр ёсны дэг журам хэдэн мянган жил оршин тогтнодог. Ер нь улс гүрнийг хичнээн их зам барьснаар нь, эсвэл ямар өр төлбөр тавьснаар нь дүгнэдэггүй. Ямар бичиг соёлтойгоор нь, ямар дэг журамтайгаар нь, ямар хуультайгаар нь, түүнийгээ хэрхэн улс гүрэн нь хэрэгжүүлж чаддагаар нь дүгнэдэг. Бид тийм зүйлийг л үргэлжлүүлэх ёстой. “Билэг” гэж бидний хэлж байгаа монгол бичиг бол монголын ард түмний билэг оюунаар бүтээгдсэн, цагийн шалгуурыг дааж ирсэн гайхамшигтай өв юм..." гэжээ.
-оОо-
No comments:
Post a Comment