Sunday, May 11, 2014

Их баярлалаа

БГД-ийн 11-р хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Ганбатад, "Баянгол шинэ өргөө" ОНӨААТҮГ-ын удирдлага, ахуйн хог тээвэрлэлтийн ажил хариуцсан ажилтнуудад чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.
-Жолооч Энхбат, үйлчлэх ажилчин нар өнөөдөр (2014.05.11-нд) хашаан доторх ахуйн ууттай хогийг зөөж ачиж, надыг ихэд баярлууллаа. Газар, бас уут нь чийгтэй тоосгүй байлаа.
-Нөгөө зөвлөмжүүд ( http://chuluunbata.blogspot.com/2014/05/11.html ), ( http://chuluunbata.blogspot.com/p/blog-page_24.html )-ийн дагуу хашаандаа чацарганы суулгац маргааш тарих санаатай 3 нүх ухлаа. Түүнчлэн бага зэрэг олон наст ургамлын үр цацсан.
-оОо-

Thursday, May 1, 2014

Чацаргана тарих сургалт болов

2014.05.01.Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын урилгаар Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны (утас нь 70156339) Д.Насанжаргал, эрдэмтэн доктор Д.Ичинхорлоо (утас нь 98606074) нар "Чацарганын суулгацыг сонгох,  тарих, услах, арчилах аргачилсан зөвлөмж"-ийг иргэдэд өгөв. 
Надад дэмжлэг туслалцаа үзүүлэх болсонд их баярлалаа.