-оОо-
2018.05.17-ны өдөр доор дурьдсан суулгацуудыг дахин услав. 2017.10.12-ноос 14-ний өдөр суулгасан Чацарганы суулгацаас бусад нь ургаж байв. Жижиг шилмүүс, навч гарсан. Харин 2017 оны намар суулгасан чацарганы 9 ширхэг суулгац нахиалсангүй. Өмнөх жилүүдэд /2014-2015 онд/ хавар тарьсан 11 ширхэг чацарганы суулгацууд ургасаар л байна.
-оОо-
2017.10.09-нд МҮЭ-ийн Соёлын ордонд мод, бут сөөгний суулгац тарьц тарих үзэсгэлэн үзэж зөвлөгөө авлаа.2017.10.09-нд МҮЭ-ийн Соёлын ордонд мод, бут сөөгний суулгац тарьц тарих үзэсгэлэн үзэж зөвлөгөө авлаа.
2017.10.12-нд 53 мянган төгрөгийн суулгац, бордоо, хар шороо авав.
Д/д | Нэр | нэгж үнэ ₮ | Ширхэг | Бүгд үнэ ₮ |
1 | Тэхийн шээг | 1000 | 5 | 5000 |
2 | Шинэс мод | 250 | 5 | 1250 |
3 | Чацаргана | 2000 | 9 | 18000 |
4 | Үхрийн нүд | 3000 | 5 | 15000 |
5 | Улиас | 2500 | 2 | 5000 |
5 | Голт бор | жижиг | 1 | бэлэглэв |
6 | Далан хальс | жижиг | 1 | бэлэглэв |
Дүн | 28 | 44250 | ||
1 | Гумин бордоо | 900 гр | 5000 | |
2 | Хар шороо | 2 шуудай | 3000 | |
Нийт дүн | 52250 |
2017.10.12-ны өдөр улиас 1, Чацаргана 3, Үхрийн нүд 5 ширхэгийг суулгав.
2017.10.14-нээс 15-ний дулаахан өдрүүдэд үлдсэнийг нь Энхцэцэг бид суулгалаа.
2020.07.14-ний байдлаар 2017.10.12-нд авсан нийт 9 ширхэг чацарганы бутнаас зөвхөн 1 ширхэг нь ургасан боловч жимс өгөөгүй, бусад 8 ширхэг нь ургааггүй. Үхрийн нүдний 5 суулгац нь ургаж байгаа боловч 2020.07.14-ний байдлаар жимс өгөөгүй.